Онцгой байдлын алба хаагчдыг хачигны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна

Онцгой байдлын алба хаагчдыг хачигны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад хачгаар дамжин халдварлах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хийж байна.

Уг ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад дархлаажуулалтыг Сүхбаатар дүүргийн “Өөдрөг-Энх” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулжээ.

Дархлаажуулалтад бүтцийн нэгжийн 27 алба хаагч хамрагдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.