Монгол Хятадын "Найрамдал" сургууль "Монголын ширээний теннисний академи"-тай хамтран ажиллана

Монгол Хятадын "Найрамдал" сургууль "Монголын ширээний теннисний академи"-тай хамтран ажиллана

"Монгол Хятадын Найрамдал" сургууль "Монголын ширээний теннисний академи"-тай хамтран ажиллахаар болжээ.

Тус сургууль нь хятад хэлний сургалттай, ширээний теннисний ангитай болох зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ нь сурагчид ЕБС-д суралцаж байхдаа спортын мэдлэг авч, улмаар БНХАУ-ын биеийн тамирын их, дээд сургуулийн теннисний мэргэжлийн ангид элсэн орох, цаашид энэ төрлийн сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол Хятадын Найрамдал сургууль нь 50 жилийн түүхтэй хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг юм.