Иргэдийн гар утсанд урилга ирсэн тохиолдолд эрт илрүүлэг, үзлэгт хамрагдана

Иргэдийн гар утсанд урилга ирсэн тохиолдолд эрт илрүүлэг, үзлэгт хамрагдана

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл хийлээ.

Иргэдийн гар утсанд өнөөдрөөс /2022.04.30/ "Монгол Улсын иргэн та 2022.05.01-нээс эхлэн жилийн турш үргэлжлэх эрт илрүүлэг, үзлэгт харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс урилга ирсэн үед хамрагдана уу" гэсэн сануулга, мессеж илгээж эхэлжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Иргэд хорооноос зохион байгуулсны дагуу хуваарилсан эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдана. Урилга ирсний дараа, товлосон өдөртөө шинжилгээнд хамрагдах ёстой. Бүтэн жил үргэлжлэх учраас яараад байх шаардлагагүй" гэв.

Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ.

Мөн түүнчлэн Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ирсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн байна гэж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тодруулав.