Цэргийн төв эмнэлгийн явуулын баг "эрт илрүүлэг, үзлэг"-ээ Сэргэлэн сумаас эхлүүлэхээр замдаа гарлаа

Цэргийн төв эмнэлгийн явуулын баг "эрт илрүүлэг, үзлэг"-ээ Сэргэлэн сумаас эхлүүлэхээр замдаа гарлаа

Тавдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс /2022.05.01/ эхлэн орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлж байна. Энэ ажлын нээлт өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна талбайд боллоо. 

Монгол Улсын хэмжээнд эхлүүлж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ажилд Цэргийн төв эмнэлгийн хамт олон нэгджээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд цөөхөн байдаг явуулын үзлэг, оношилгооны лаборатори бүхий автомашинуудтай.

Эдгээр автомашин рентген, хэвлийн хөндийн дуран болон хөхний оношилгоо, цусны бүх шинжилгээ хийх хүчин чадалтай лаборатори бүхий гурван автомашин, эдгээрийг ажиллуулах 20 гаруй эмч, мэргэжилтнүүдийн баг ажлаа Төв аймгийн Сэргэлэн сумаас эхлүүлэхээр замдаа гарлаа. 

Явуулын үзлэг, оношилгооны багийг Эрүүл мэндийн сайд болон тус яамны харьяа эмнэлгүүдийн удирдлагууд үзэж мордуулав.