СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртжээ

Хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 18:00-д “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлсэн байна. Энэ дагуу шалгахад 10 сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарч унаж гэмтсэн байжээ.