Төгсөх ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулж эхэллээ

Төгсөх ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулж эхэллээ

Өмнөговь аймаг төгсөх ангийн сурагчдаа үдийн хоол хөтөлбөрт хамруулж эхэллээ.

Тодруулбал, Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оны тавдугаар сарын 02-ноос зургаадугаар сарын 17-ны өдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д бэлдэж байгаа 12-р ангийн сурагчдаа шалгалтын бэлтгэлд  дэмжлэг үзүүлэн "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд энэ онд 628 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаагаас ЭЕШ-д аймгийн төвөөс 546 хүүхэд харъяа сумдаас 1634 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Ташрамд дурдахад 2022 оны ЭЕШ-ын журманд орсон өөрчлөлтөөр шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Батламж хуудсыг цахимаар авна. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд босго оноотой болсон. Монгол хэл, бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар, зөв бичгийн чадвар, үндэсний бичгээр унших чадвар, найруулан бичих чадвар тус бүр 25 хувь байх юм.