ДЭМБ: “COVID-19”-тэй холбоотой нас баралтын тоо 15 саяд хүрчээ

ДЭМБ: “COVID-19”-тэй холбоотой нас баралтын тоо 15 саяд хүрчээ

Дэлхийн хэмжээнд 2021 оны эцсийн байдлаар 15 сая орчим хүн “COVID-19” цар тахлаас шууд болон шууд бус хамааралтай шалтгаанаар нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын тооцоогоор, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд “илүүдэл эндэгдэл”-ийн тоо 14.9 саяд хүрсэн байна. Энэ тоон үзүүлэлтийг нас барсан хүмүүсийн тоо болон өмнөх жилүүдийн мэдээлэлд үндэслэн цар тахал дэгдээгүй тохиолдолд тооцоолж байсан үзүүлэлтийн зөрүүгээр тооцоолжээ.

“COVID-19”-өөс шууд бус хамааралтайгаар нас барсан тохиолдлуудад цар тахлын улмаас эрүүл мэндийн тогтолцооны ачаалал эрс нэмэгдсэнээс үүдэн урьдчилан сэргийлэх, эмчлүүлэх нөхцөл боломж хязгаарлагдсантай холбоотой эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан хүмүүсийг оруулсан байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, “Илүүдэл эндэгдлийн” 84 хувь нь Зүүн Өмнөд Ази, Европ, Америкт, 68 хувь нь аравхан оронд ногдож байна. Мөн 14.9 сая нас баралтын 81 хувь нь бага, дунд орлоготой орнуудад бүртгэгдсэн бол өндөр орнуудад 15 хувь, бага орлоготой орнуудад 4 хувьтай байна. Хүйсээр ангилж үзвэл эрэгтэйчүүд 57 хувь, эмэгтэйчүүд 43 хувийг эзэлж байсан бөгөөд дийлэнх нь ахмад настай хүмүүс байжээ.