LIVE: Донорын насыг наашлуулж 21 нас болгож,  жилдээ нэг удаа үнэгүй сувилалд амруулна

LIVE: Донорын насыг наашлуулж 21 нас болгож, жилдээ нэг удаа үнэгүй сувилалд амруулна

Өнөөдөр /2022.05.06/ Донорын насыг наашлуулж 21 нас болгох хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Донорын хуульд дараах таван зүйлийг өөрчлөх гэж байна. Монгол Улсын Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө буюу сайн дурын үндсэн дээр эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Үүнийг 21 болгох өөрчлөлтийг оруулна. Мөн амьгүй донороос эд эрхтнийг нь авч байгаа учир оршуулгын зардлыг даадаг болгох, донор болж байгаа хүмүүсийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах зэрэг өөрчлөлтийг нэмсэн" гэлээ. 

LIVE: