Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болно

Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болно

Өнгөрсөн оны УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд "Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх"-ийг нэмэлтээр оруулаад буй. 

Тэгвэл 31 дэх удаагийн Үндэсний номын баярыг тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Үндэсний номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч паблишингуудын бүтээлүүдийг хямдралтай, гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой.

Түүнчлэн ховор хуучин номуудын худалдааг мөн номонд шимтэгч хэн бүхэн эртнээс догдлон хүлээдэг билээ. Энэ удаагийн номын баярыг "Хүүхэд бүрт ном" гэсэн уриатайгаар зохион байгуулах ажээ. 




Өнөөдөр луу өдөр

10 цагийн өмнө