СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт хоёр малчин өрхийн адуунаас халдварт “Ям” өвчин илэрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт хоёр малчин өрхийн адуунаас халдварт “Ям” өвчин илэрчээ

Өмнөговь аймгийн Манлай сумын хоёр малчин өрхийн адуунаас халдварт “Ям” өвчин илэрсэн тухай тус аймгийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Ям дулаан улиралд цус сорогч ялаа, шумуулаар дамжиж тархадаг байна. Ихэвчлэн бэлчээрийн монгол адуунд голдуу архаг, далд хэлбэрээр илэрнэ. Цочмог хэлбэрийн үед биеийн халуун 41-42оС хүрч, мах, булчин чичрэх, уушиг нь гэмтснээс амьсгаадах, ханиалгах, номой байдалтай болж тэжээлдээ дургүй болох, судасны лугшилт удаашрах, сулрах, салст бүрхүүлүүд улайх зэрэг шинж илэрч, 10-аад хоноод үхдэг аж. 

Уг халдварт өвчин нь битүү туурайтан амьтад (адуу, илжиг, луус, хулан, тахь), муурны төрлийн махчин амьтад (арслан, бар, муур, чоно, үнэг), хүн өвчлөх ба уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг мал, амьтнаас хүнд халдварладаг ужиг халдварт өвчин юм. Иймд малчид иргэдийг халдварт бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна.