ДЭМБ: Элэгний халдварт өвчин 20 оронд бүртгэгдэж нэг хүүхэд нас барлаа

ДЭМБ: Элэгний халдварт өвчин 20 оронд бүртгэгдэж нэг хүүхэд нас барлаа

Европын Холбоо болон АНУ-ын эмч нар хүүхдүүдийн дунд гепатит буюу элэгний халдварт өвчний тохиолдлууд ихсэж байгааг анхааруулжээ. Дэлхийн 20 оронд халдварын 228 тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд нас барсныг ДЭМБ мэдээллээ.

Одоогоор халдварын 50 орчим тохиолдлыг шалгаж эхэлсэн байна. Шинэ өвчний халдварын шинж тэмдэг нь хэвлийгээр өвдөх, суулгах, дотор муухайрах, заримдаа халуурах зэрэг шинж тэмдгүүд юм. Эл өвчин нь ходоод гэдэсний үрэвсэлтэй тун төстэй. Анагаах ухааны судалгаагаар эрдэмтэд гепатит үүсгэдэг F41 гэх аденовирусийг илрүүлээд байгаа юм. Дөрөвдүгээр сарын 29-нд АНУ-д хүүхдүүдээс шалтгаан нь тодорхойгүй элэгний үрэвсэл илэрсэн тухай мэдээлж байсан. Одоогын байдлаар АНУ-д гепатитын халдвар авсан дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.

Эх сурвалж: Euronews