Ц.Даваа: Хүүгийн маань хавдар нь “дахиж”, 300 сая гаруй төгрөгөөр чөмөг шилжүүлэн суулгуулах ганц л арга үлдээд байна

Ц.Даваа: Хүүгийн маань хавдар нь “дахиж”, 300 сая гаруй төгрөгөөр чөмөг шилжүүлэн суулгуулах ганц л арга үлдээд байна

Найман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдар” гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн оны тавдугаар сард эмчилгээнд явсан билээ. Тус улсад очсоны дараа төлөвлөсний дагуу хагалгаандаа орох гэж байсан ч “цусны хорт хавдартай” гэж давхар оношлогдсон.

Иймээс төлөвлөгөөгөө өөрчилж, химийн эмчилгээ хийлгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэвч найман удаагийн хими эмчилгээнд орсон хэдий ч хавдар нь дахижээ. Бид Э.Ананд хүүгийн ээж Ц.Даваатай холбогдож, энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу. Анандын хавдар нь дахисан гэж сонслоо?

-Бид хоёр таагүй мэдээтэй. Хүүгийн маань эмчилгээ дуусаад дөрвөн сар болох гэж байна. Дундуур нь долоон хоногт нэг удаа ирж цусныхаа үзүүлэлтийг хянадаг байсан юм. Өнгөрсөн долоо хоногт шинжилгээ өгөхөд цусан дахь хавдар нь дахисан гэсэн хариу гарлаа. Одоо чөмөг шилжүүлэн суулгах ганц л арга үлдээд байна.

-Одоо хэвтэж байгаа эмнэлэгт чөмөг шилжүүлэн суулгуулах боломжтой юу. Мэс заслын төлбөр нь хэд гэж байна?

-Бид хоёр эмчилгээгээ зогсоогоод эмнэлгээсээ гарчихсан. Чөмөг шилжүүлэхийн өмнө гурван удаа химийн эмчилгээнд орно. Чөмөг шилжүүлэн суулгах төлбөр 150 сая вон гэсэн. Энэ хэмжээний мөнгө байхад химийн эмчилгээ хийгээд чөмөг шилжүүлнэ гэсэн хариу өглөө. Хими эмчилгээг эхлүүлнэ гэвэл Монголд байгаа охин дүүг нь яаралтай донор болгож болохоор байна уу, үгүй юу гэдэг шинжилгээнд орно. Гэхдээ шинжилгээнд оруулахын тулд энд авчрах ёстой. Бидэнд санхүүгийн боломж байхгүй, эмчилгээгээ үргэлжлүүлэх эсэхээ ч мэдэхгүй байгаа учраас шинжилгээг нь хойшлуулчихлаа.   

-Эмчилгээ хийлгэсэн эмнэлэгтээ чөмөг суулгуулна гэвэл ямар нэгэн хөнгөлөлт үзүүлнэ гэж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгтээ хөнгөлөлт үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан боловч өнөөдөр “боломжгүй” гэсэн хариу авсан.

-Одоо хүүгийнх нь биеийн байдал ямар байна?

-Өнөөдөр шинжилгээ өгсөн “гайгүй байна” гэсэн. Гэхдээ аль болох цус нь өөр тийшээ сэдрэхээс өмнө яаравчлаарай гэж байна лээ. Нөхөн сэргээх эмчилгээгээ ч мөн зогсоосон байгаа.  Яг өнгөрсөн жилийнх нь бүх юм тэгээс эхэлснээс ялгаагүй болчихлоо. Одоо үнэхээр яахаа мэдэхгүй гацчихаад байна. Болохгүй бол нутаг буцъя гэж бодож байна.

Э.Ананд хүүд туслах хандивын данс:

  • Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө