Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа

Өчигдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлангийн асуудал дээр нэлээн ноцтой асуудлууд яригдсан. Иймд өнөөдөр МҮЭХ-оос мэдэгдэл хийв.

Үүнд, "Үндэсний зөвлөл даатгал төлөгч нарын мөнгийг банканд тавьж алдсан ноцтой асуудлууд байгаа. Үндсэндээ 230 гаруй тэрбум төгрөгийг жишээлбэл Капитал банк мөн нэмээд бусад банкнуудад байршуулж одоо болтол авч чадахгүй байгаа ийм асуудлууд гарч ирсэн.

Үндсэндээ энэ асуудал сөхөгдөөд капитал банк дампуураад гурван жил болсон байна. Одоогийн байдлаар нийгмийн даатгалаас 104 тэрбумаас 30 тэрбумыг барагдуулсан байна. 70 орчим тэрбум төгрөгийг барагдуулаагүй байгаа. Эрүүл мэндийн даатгал мөн ялгаагүй төлөгдөлтийн байдал хангалтгүй явж байна. Үнэндээ энэ үндэсний зөвлөлд их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учраас өөр ийшээ оръё гэсэн маш олон улс төрчдийн лоббины хүмүүс орж эхэлсэн. Одоо үндэсний зөвлөлд нээлттэй шалгаруулалт дор янз бүрийн УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс орж эхэлж улмаар банканд мөнгөө алдах ийм ажиллагааг хамтран хийсэн.

Тийм учраас бид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг тавьж байна. Хоёрдугаарт энэ үндэсний зөвлөлийн гишүүдийн бүх банкнуудад байгаа өр ширийг нээлттэйгээр зарла мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй ил тод болго” гэв.