СТАТИСТИК: Манай улсад 13 мянга гаруй сувилагч ажиллаж байгаагийн 96.5 хувь нь эмэгтэй

СТАТИСТИК: Манай улсад 13 мянга гаруй сувилагч ажиллаж байгаагийн 96.5 хувь нь эмэгтэй

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 13,473 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Үүнээс 13,009 нь буюу 96.5 хувь нь эмэгтэй, 464 буюу 3.5 хувь нь эрэгтэй байна.

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг байна.

Сувилагчдыг боловсролын зэргээр харвал:

  • Бакалавр – 6,648
  • Дипломын 5,932
  • Туслах – 893 сувилагч байна.