Сувилагчдын өдрийг энэ жил “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэнэ

Сувилагчдын өдрийг энэ жил “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэнэ

Олон улсын сувилагчдын өдрийг Монгол улсад 25 дахь жилдээ “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, сувилагч мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор сувилагч нарын нэгдсэн чуулган болох аж.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний хүнд цаг үед Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвартай ажилласан сувилагч та бүхэндээ цар тахлын эсрэг хамтдаа амжилттай даван туулсан явдалд баяр хүргэж талархал илэрхийлье.