Гүйлгээний шимтгэлгүй, жилийн хураамжгүй  “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ

Гүйлгээний шимтгэлгүй, жилийн хураамжгүй “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор зургаан банктай хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд өнөөдөр санамж бичиг байгуулж, “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ. “БАГШ” картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй.

Багш картын үйлчилгээгээр:

  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах  
  • Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй хэрэглээний лизингийн зээлд хамрагдах
  • Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах   
  • АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй
  • Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна.

Картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу

  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Ерөнхий боловсрол
  • Мэргэжлийн боловсрол
  • Дээд боловсролын байгууллагын багш, ажилчид хамрагдах боломжтой.

Санамж бичиг байгуулах ёслолд

  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
  • Хаан банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал Б.Баянбат
  • Төрийн банкны дэд захирал А.Ганбаатар
  • Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон
  • Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал
  • Хасбанкны иргэдийн банкны газрын захирал Ц.Ганболд
  • Богд банкны бизнес банк хариуцсан дэд захирал М.Алтанбагана нар оролцлоо.



Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ