ШӨХТГ-аас хилээр биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирэх боломж бүрдүүлж өгөхийг хүсжээ

ШӨХТГ-аас хилээр биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирэх боломж бүрдүүлж өгөхийг хүсжээ

ШӨХТГ-аас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлд санал хүргүүлжээ. Тодруулбал, Витамин, нэмэлт бэлдмэл зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувийн хэрэгцээнд зориулан улс хоорондын шуудангийн илгээмжээр дамжуулан авахыг хориглосон. Ингэснээр үйлдвэрлэгч улс орноос хямд үнэ, бага зардлаар шууд худалдан авах боломж хязгаарлагдаж, зөвхөн Монгол Улс дахь биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй эрхлэгчдээс худалдан авах хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд ШӨХТГ-аас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлд иргэд хилээр витамин оруулж ирэх боломж бүрдүүлж өгөхийг хүсжээ.