Үндэсний номын баяр "Илүү их уншъя" уриан дор болно

Үндэсний номын баяр "Илүү их уншъя" уриан дор болно

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ сарын 20-22-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэнэ. Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байгаа бөгөөд оролцогчдыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэл цахимаар бүртгэсэн хэдий ч оролцогчдын хүсэлт ирсээр байгаа аж.