Улсын хэмжээнд коронавирусийн 29 тохиолдол шинээр бүртгэгджээ

Улсын хэмжээнд коронавирусийн 29 тохиолдол шинээр бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 29 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 21 нь Улаанбаатарт, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 245 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна.