АНУ-ын Засгийн газар манай улсад “Пфайзер” вакцины нэг сая тун нийлүүлэхээ мэдэгдлээ

АНУ-ын Засгийн газар манай улсад “Пфайзер” вакцины нэг сая тун нийлүүлэхээ мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.

АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клеческиг уулзалтын үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөлт байдлын талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар




Өнөөдөр луу өдөр

10 цагийн өмнө