ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн ГУРВАН улсад бүртгэгдсэн

ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн ГУРВАН улсад бүртгэгдсэн

Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️‍ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ фэйсбүүк хуудсандаа мэдээлэл гаргажээ.

Тодруулбал, "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна. 2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна. Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байгаа"-г мэдээлсэн байна. Уг халдварт өвчин цаашид бусад орнуудад тархах магадлалтай гэсэн ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ гарчээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

55 минутын өмнө