“Номын баяр“ өнөөдөр дуусна

“Номын баяр“ өнөөдөр дуусна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Төв талбайд үргэлжилж өнөөдөр дуусна.

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар болж байгаа бөгөөд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.