"Тоон гарын үсэг авснаар иргэд гэрээ хэлцэл хийж, банкны зээл авахдаа заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болно"

"Тоон гарын үсэг авснаар иргэд гэрээ хэлцэл хийж, банкны зээл авахдаа заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болно"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна.

Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Зургадугаар сарын 10-аас өмнө 21 аймгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд одоогоор 660 үйлчилгээ цахимжсан байна. Бид иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээнүүдээс эхлээд цахимжуулдаг.

Тоон гарын үсэг тавдугаар сарын 1-ээс эхлээд олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авсан байна. Тоон гарын үсэг авснаар иргэд гэрээ хэлцэл хийх, банкны зээл авахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно. Мөн цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, таних боломж үүсэж байгаа.

Өмнө нь заавал хурууны хээгээр өөрийн биеэр очиж үйлчилгээ авдаг байсан бол одоо тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Долдугаар сарын 1-ээс эхлээд тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэнд үндэсний цахим шуудан нээгдэнэ.

Үндэсний цахим шуудан “E-mongolia” платформд суурилж хийгдэж байгаа. Үндэсний цахим шуудан бий болсноор иргэн төрийн байгууллагатай и-мейлээр харьцах боломжтой болж байгаа юм.

Манай улсын кибер аюулгүй байдлын түвшин маш эмзэг байгаа. Түүхэндээ анх удаа 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хууль баталсан. Хууль энэ оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Хууль зүйн яамтай хамтраад ажлын хэсэг гарч, хамгийн түрүүнд иргэний хурууны хээ өгсөн супермаркет, гоо сайхны газруудын датаг устгах ажлыг зохион байгуулаад явж байна. Мөн Тагнуулын байгууллагатай хамтраад Халдлагаас хамгаалах төвийг ажиллуулахаар болсон. Халдлагаас хамгаалах төвийг заавал ажиллуулж байж иргэдийнхээ мэдээллийг хамгаалах, халдлагаас хамгаалах нөхцөл үүснэ. Нөгөө талаар “E-mongolia”-д таны датанд төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн тохиолдолд таньд мэдэгдэл ирдэг ийм үйлчилгээ орсон байгаа” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө