БШУЯ: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

БШУЯ: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. 

Энэ талаар Боловсролын яам, Боловсролын Ерөнхий Газрын хэвлэлийн албанаас тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна. Удахгүй энэ тухай мэдээллийн албан ёсны хаягтаа тавих болно" гэлээ.

Уг тушаалын дагуу

  • 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэснээр III улирал дуусаж, амралт эхэлнэ.
    Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна.