Цэцэрлэгийн багшаар сурч буй төгсөх ангийн оюутнуудад ажил хийнгээ кредитээ тооцуулах боломжийг олгоно

Цэцэрлэгийн багшаар сурч буй төгсөх ангийн оюутнуудад ажил хийнгээ кредитээ тооцуулах боломжийг олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  цэцэрлэгийн багш нар дутагдалтай байгааг онцолж, хувийн болон төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж буй төгсөх ангийн 1,000 оюутанд ажлаа хийгээд кредитээ тооцуулах боломжийг олгох талаар мэдээлэв.

Тодруулбал, оюутнуудыг богино хугацааны сургалтад хамруулах бөгөөд ирэх намар гэхэд ажлын байран дээрээ ажиллангаа суралцах боломжийг олгох төлөвлөлтийг хийж эхэлсэн байна. Ингэснээр 1,000 багш шинээр бэлтгэгдэх юм.