ЭМЯ: Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна

ЭМЯ: Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна

ЭМЯ-нд тус газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд халдвар болоон хавдар иргэдийн санал хүсэлтийн талаар мэдээллээ. 

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа, "Сүүлийн гурван сар ачаалал их байгаа ч 1-3-р сартай харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. Сүүлийн 7 хоногт томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр байна. Өмнөх хоёр жилийн ковидын үетэй харьцуулахад буурахгүй, ижил түвшинд байна. Томчууд хүүхдээ олон нийтийн газраар болон хүний бөөгнөлтэй газраар дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаа зэргээс үүдэж томуу, томуу төст өвчин дэгдэж байна.

Өдөрт дунджаар 280-480 хүүхдэд үйлчилж ачаалал ихтэй байгаа үед 2 эмч, 4 резиндент, сувилагчийн баг ажиллаж мөн 1, 3, 5 дахь өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж . Орон нутгаас ирсэн хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх бол тухайн өдөрт нь эхний үзлэгт хамруулж байна.  Кабинетуудад 3-5 хоногийн хүлээлттэй байгаа бол орны хүлээгдэл харьцангуй гайгүй байна" гэв.

ВИДЕО: