ЭМЯ: Улсын хэмжээнд 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож эмчилгээ хийлгэж байна

ЭМЯ: Улсын хэмжээнд 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож эмчилгээ хийлгэж байна

ЭМЯ-нд тус яамнаас ковид, хавдар, эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, "Манай улсын хүн ам, үзүүлэлтээсээ шалтгаалаад Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа ч орон нутагт хавдрын эмч нар ажилладаг. Тэнд хими болон мэс заслын эмчилгээний бололцоо байхгүй.

Монголд жилд хавдартай 100-130 орчим хүүхэд оношлуулдаг ба өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хавдартай, эмчилгээтэй байна.

Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Улсын хэмжээнд одоогоор 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож, эмчилгээнд байна. Идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалж жилээс жилд нэмэгдэж байгаа ба манай улс 2040 он гэхэд жилд хавдартай 11 мянган хүн оношлогдоно гэсэн тооцоолол бий.

Монголд жилд хавдартай 100-130 орчим хүүхэд оношлуулдаг өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хавдартай, эмчилгээтэй байна.

ХСҮТ-д мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээг хийж байгаа ба анхан шатны мэс засал, оношилгоо, протоколын эмчилгээний төвийн хими эмчилгээг орон нутагт хийх зорилготойгоор хавдрын тасаг байх нөхцөлийг бодлогоор дэмжин ажиллаж байна" гэлээ.

ВИДЕО:

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө