О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн орнуудад зорчсон иргэд зөөвөрлөн орж ирэх эрсдэлтэй байна

О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн орнуудад зорчсон иргэд зөөвөрлөн орж ирэх эрсдэлтэй байна

ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Баруун Африкийн улсуудад гарч, голомтолсон сармагчны цэцэг өвчин нь ДЭМБ-аас өгсөн мэдээллээр одоогоор 30 гаруй орны 550 хүн өвчлөөд байна. Манай оронд эрсдэлийн үнэлгээг хийхэд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна. Тиймээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Гол эрсдэл нь өвчин бүртгэгдсэн орнуудад зорчсон иргэнээр зөөвөрлөгдөн ирэх боломжтой юм.

Тархах зам нь өвчтэй хүний шархтай хэсэгт хүрсэн, ахуйн замаар халдварлах ба эхний хоёр хоногт халуурна, нүүр ам, гар, хөл дээр цэврүүт тууралт гарах, булчирхай цочих байдлаар шинж тэмдэг илэрнэ.

ДЭМБ-аас энэхүү өвчинтэй холбоотой шинэ удирдамж гаргасан ба одоогоор манайх дотоодын удирдамж гаргаж байна. 

ВИДЕО: