Архангай аймгийн 51 үйлчилгээг цахимжуулж “e-Mongolia” системд нэгтгэлээ

Архангай аймгийн 51 үйлчилгээг цахимжуулж “e-Mongolia” системд нэгтгэлээ

“e-Mongolia” академийн баг 2022 оны тавдугаар сарын 30-аас 2022 оны зургадугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгээд байна.

Тодруулбал,

  • Архангай аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Архангай аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Архангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
  • Ар ус ундрага ХХК – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар – 7 үйлчилгээ
  • ЭБЦТС ТӨХК Архангай салбар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
 
Ингэснээр “e-Mongolia” системд нийт 18 аймгийн 1129 үйлчилгээ нэгтгэгдэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Үүний зэрэгцээ “e-Mongolia” системийн ашиглалтын сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.
 
 
Мөн “И-Монгол” академийн Цахим ур чадварын хөгжүүлэлтийн албанаас Архангай аймгийн 100 төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах зорилгоор цахимаар сургалт орлоо.