ДЭМБ: Хүн амын гуравны хоёроос илүү хувь нь тодорхой хэмжээнд коронавирусын эсрэг биеттэй болсон

ДЭМБ: Хүн амын гуравны хоёроос илүү хувь нь тодорхой хэмжээнд коронавирусын эсрэг биеттэй болсон

Дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү хувь нь тодорхой хэмжээнд коронавирусын эсрэг биеттэй болсон байх магадлалтай хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

ДЭМБ-ын дэлхий даяар явуулсан судалгааны дүнгээр, өнгөрсөн оны хоёрдугаар сард цусны шинжилгээ хийсэн хүмүүсийн 16 хувьд нь эсрэг биет илэрч байсан бол өнгөрсөн оны 10 дугаар сард энэ тоо 67 хувьд хүрсэн байна.

Мөн өмнө нь вакцин хийлгэсэн ч нэмээд халдвар авсан хүмүүс өвчин хүндрэхээс хамгийн сайн сэргийлж байгаа талаар ихэнх судалгаануудын дүн харуулж байгаа аж.