Япон руу зорчих хүмүүс “Файзер, Модерна, АстраЗенека” вакцины гурван тунд хамрагдсан бол тусгаарлагдахгүй нэвтэрнэ

Япон руу зорчих хүмүүс “Файзер, Модерна, АстраЗенека” вакцины гурван тунд хамрагдсан бол тусгаарлагдахгүй нэвтэрнэ

Япон Улс руу зорчих зорчигчдын хамрагдсан КОВИД-19- вакцины төрлөөс хамаар тусгаарлалтын өөр өөр арга хэрэгжүүлж буйг ГХЯ-ны Консулын газраас мэдээлжээ.

Тодруулбал, тус улс “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдсан зорчигчийн хилийн боомтод өгсөн шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй аж. 

Харин дээрх вакцинуудын гурван удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг зорчигч өөрөө хариуцна.

Тусгаарлалтын 3 дахь өдөр өөрийн хүсэлтээр тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой. Ингэхдээ шинжилгээний “сөрөг” хариуг “MySOS” аппликейшнийг ашиглан Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд илгээж, улмаар тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл”-ийг тухайн хүсэлт гаргагчид ирүүлсэн тохиолдолд тусгаарлалтын хугацаа дуусгавар болно.

“MySOS” аппликейшнийг ЭНД ДАРЖ татах боломжтой.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө