"ДОХ илэрсэн" гэх тээврийн жолоочийн шинжилгээний хариуг дахин баталгаажуулж байж мэдээлнэ гэв

"ДОХ илэрсэн" гэх тээврийн жолоочийн шинжилгээний хариуг дахин баталгаажуулж байж мэдээлнэ гэв

Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад  "Гашуунсухайт боомт дээр байгаа жолооч нараас нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх шинжилгээ авсан. Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн. Үүнийг тодруулахаар ХӨСҮТ-өөс баг гарч Гашуунсухайт руу явсан. Сэжигтэй сорьцыг лабораторид баталгаажуулсаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой" гэв. Харин албан бус эх сурвалж "Гашуунсухайт боомтын тээврийн жолоочоос ДОХ-ын халдвар илэрсэн. Харин тогооч нараас тэмбүү өвчин илэрсэн гэдгийг тодотгосон юм.