Э.Батцэцэг: "Фэйсбүүк дэх хуурамч мэдээлэл хэрэглэгчдэд таних тэмдэгтэй хүрч, мэдээллийг хаадаг болно"

Э.Батцэцэг: "Фэйсбүүк дэх хуурамч мэдээлэл хэрэглэгчдэд таних тэмдэгтэй хүрч, мэдээллийг хаадаг болно"

“Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Фэйсбүүк дэх хуурамч мэдээлэл хэрэглэгчдэд таних тэмдэгтэй хүрч, цаашлаад түүний худал хэмээн тодорхойлсон шалтгааныг ил харуулж, мэдээллийг хаадаг болох аж.

“Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төв” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Дуламхорлоо, "Хэрэглэгчдийн сошиал хуудасны мэдээллийн самбар дээр харагдаж буй мэдээлэл нь тодорхой шүүлтүүрээр буюу баталгаатай, эргэлзээтэй, хуурамч мэдээлэл гэх мэт нь шошготой болж байна.  Өмнө нь 60 гаруй орны хэл дээр хэрэгжиж байсан бол Монгол, Казахстан хэл нэмэгдсэнээр 62 хэл дээр үнэн бодит мэдээлэл хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна гэсэн үг"

Mongolian Fact-Checking Center буюу Монголын баримт шалгагчдын төвийн редактор Э.Батцэцэг, "Монголын баримт шалгагчдын төвнь олон улсад бүртгэлтэй, баримт шалгах стандарттай байгууллага юм. Бид "Мета" компанитай түнш болсноор худал мэдээллийг хаах эрхтэй болсон.

Тухайн мэдээлэл худал байвал өөрсдийн тэмдэглэгээг тавих ба үүнийг хэрэглэгч, уншигч унших боломжгүй болно.

Мөн яагаад хуурамч байгааг нь хэрэглэгч шалгаж болох ба төвөөс нягталж, шалгасан тайлбар, тайлан ил харагдаж байх болно. Хэрэв өмнө нь нэгэнт хуваалцсан мэдээллийг хуурамч байгааг дараа нь шалгаад батлагдвал хэрэглэгчдэд мэдэгдэл очдог болж байна.  Манай төвөөр шалгасан нийт мэдээллийн 98 гаруй хувийг хуурамч нэртэй, домэйн хаяг эзэлсэн бол редакцын мэдээлэл  хоёр хувьд хүрэхгүй байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө