С.Энхболд: ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээгээр батлагдаагүй байна

С.Энхболд: ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээгээр батлагдаагүй байна

Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай бид мэдээлсэн.

Тодруулбал,  Гашуунсухайт боомт дээр байгаа жолооч нараас нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх шинжилгээ болон бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ авах үед  ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн.  Мөн албан бус эх сурвалж "Гашуунсухайт боомтын тээврийн жолоочоос ДОХ-ын халдвар илэрсэн. Харин тогооч нараас тэмбүү өвчин илэрсэн гэдгийг тодотгосон.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд явцын талаар тайлбар өгөхдөө, “Сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байгаа болохоос батлагдсан тохиолдол гараагүй байна. Боомтод ажиллаж буй бүх хүмүүсээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Урьдчилсан байдлаар бол нэг “сэжигтэй” тохиолдол илэрсэн. Нарийвчилсан шинжилгээний хариу гараагүй буюу Баттай тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-ын баг зургадугаар сарын 02-ноос 25 хүний бүрэлдэхүүнтэй “Гашуун-сухайт” боомт дээр ажиллаж байгаа. Мөн уг асуудал  нь

  • Нэгдүгээрт тухайн иргэн ДОХ-ын халдвартай гэдэг нь эцсийн шинжилгээгээр батлагдах ёстой,
  • Хоёрдугаарт энэ мэдээлэл нь өөрөө хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээлэл байх ёстой” гэлээ.



Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө