Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” тэмцээний ялагчид тодорлоо

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” тэмцээний ялагчид тодорлоо

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний тавдугаар тэмцээний ялагчид өнөөдөр /2022.06.07/ тодорлоо.

Энэ жилийн “Кансат – 2022”  тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрт оноо цуглуулж, нийлбэр оноогоор дүн тодорхойлсон байна. 

Бүтэн зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ.

Тэмцээнд долоон сургуулийн 12 багийн 90 гаруй залуучууд оролцсон байна.

КАНСАТ төрөлд: 

1- р байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/

2- р байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/

3-Р байр: АРАВТ /ҮБХИС/

Тусгай байр: МОКО /Монгол Коосен технологийн коллеж /

Шилдэг шийдэл шагнал: ЭРЧ /ШУТИС-ийн МХТС/

БУЦАГЧ төрөлд:

1- р байр: NUMSAT /МУИС-ийн ШУС/

2-р байр: WERSAT /МУИС-ийн ШУС/

3-р байр: АРАВТ /ҮБХИС/

Тусгай байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/