АНУ-ын “Novavax” компани жилд нэг удаа тарих томуу, коронавирусийн эсрэг вакцины туршилтаа эхлүүлжээ

АНУ-ын “Novavax” компани жилд нэг удаа тарих томуу, коронавирусийн эсрэг вакцины туршилтаа эхлүүлжээ

Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/ хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр тавдугаар сарын сүүлийн долоо хоногт коронавируст халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад гурван хувиар буурсан байна.

Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9.000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15.000 хүн нас барсан).

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавируст халдварын тохиолдлын нийт  тоо буурсан хэдий ч Хойд Америкийн бүс нутагт 9 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн талын орнуудад 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нас баралт дэлхийн хэмжээнд буурсан ч Номхон далайн баруун бүсийн орнуудад 18 хувиар Африкт 15 хувиар, Америк тивд 13 хувиар тус тус өссөн байна.

Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийг хөгжүүлсээр байна. Дэлхийн вакцины таван том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани жилд нэг удаа тарих томуу болон Ковид-19 халдварын эсрэг, хосолсон тунтай вакцины туршилтыг эхэлжээ. Эхний үр дүн сайн гарч, тус компани дэлхийн хүн ам жилд нэг удаа, намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна.