Тархины эмгэгтэй хүүхдүүдийн эмийг төрөөс 100 хувь даадаг болох шийдвэрт хүрчээ

Тархины эмгэгтэй хүүхдүүдийн эмийг төрөөс 100 хувь даадаг болох шийдвэрт хүрчээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар

  • Тархины саа ба тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох,
  • Хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах,
  •  Ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол Улсад хийх зэрэг шийдвэрт хүрчээ. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болов.