Хүлэг хааны зуны ордны туурийг монгол эрдэмтэд Туркээс нээн, илрүүлжээ

Хүлэг хааны зуны ордны туурийг монгол эрдэмтэд Туркээс нээн, илрүүлжээ

МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор Д.Анхбаяр доктор тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг олж, илрүүлжээ.

Монголын эзэнт гүрний хаадын ордноос одоогоор Өвөр Монгол дахь Хубилай хааны ордон, Иран дахь Амбагай хааны зуны ордон, Алтан ордны улсад байгаа Сарай хот олдоод буй. Харин энэ удаа дөрөв дэх ордныг ийнхүү нээн илрүүлж байна. Археологийн судалгааны малтлагыг Турк улсын эрдэмтэдтэй хамтран хийх аж. 

Турк улсад Монголын археологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор Ю.Болдбаатар, археологичдын холбооны гишүүн, доктор А.Энхтөр, түүхч, хятад судлаач Б.Энхчимэг, магистрант О.Сувд-Эрдэнэ, түүхч Д.Анхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө