Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 23-26-ны хооронд зохион байгуулана. ЭЕШ өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэллээ. Дараагийн шалгалт Англи хэл байх бөгөөд улс даяар 14:00 цагт болох юм. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ