Хятад улс руу зорчих иргэдийг 19 хоног тусгаарлана

Хятад улс руу зорчих иргэдийг 19 хоног тусгаарлана

Манай улс урд хөрштэй хэлэлцээр хийж, 14 хоног тутамд нислэг үйлдэхээр болжээ. Энэ хүрээнд ирэх сарын 5 /2022.07.05/-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Гуанжоу, Хөх хот руу нислэг хийх юм. Улаанбаатар хотоос Хятад улс руу зорчих иргэд нисэхээсээ өмнө тав хоног тусгаарлагдана. Мөн тус улсад очсоныхоо дараа 14 хоног тусгаарлагдах аж. Тусгаарлагдаж буй иргэн тусгаарлалтын зардлыг 100 хувь өөрөө хариуцна гэдгийг ИНЕГ-аас мэдээллээ.