Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ

Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ

Өчигдөр /2022.07.20/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах тойрогт нь хамруулах талаарх ажлыг E-mongolia-тай хамтран хийж байна. Наймдугаар сарын 10-ны дотор эхний бүртгэлийг хийх боломж гарах болов уу гэж харж байгаа" гэв. Түүнчлэн улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг салбарын сайд онцоллоо.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө