Явуулын номын сан өнөөдөр 103 дугаар цэцэрлэгийн талбайд ажиллана

Явуулын номын сан өнөөдөр 103 дугаар цэцэрлэгийн талбайд ажиллана

Энэ долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний явуулын номын сан нь тус дүүргийн 17 дугаар хорооны "Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэн"-д хүүхэд багачууддаа үйлчилж эхлээд байсан билээ.

Тэгвэл хуваарийн дагуу,

  • долдугаар сарын 19-ний өдөр Мөнх-Үйлстэн өрхийн эмнэлгийн урд
  • долдугаар сарын 20,21-ний өдрүүдэд 103 дугаар цэцэрлэгийн талбайд
  • долдугаар сарын 22-ны өдөр сурагчийн 49 дүгээр гудамжны сагсны талбайн хажууд тус тус байрлаж хүүхэд багачууддаа номоор үйлчилж дуусах аж.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын амралт эхэлсэнтэй холбогдуулан бусад дүүрэг, аймаг сумдуудын номын санг энэ мэт үйл ажиллагааг дэмжиж, хүүхдэд ээлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалжээ.