С.Энхболд: "Pfizer-BioNTech" вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарина

С.Энхболд: "Pfizer-BioNTech" вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарина

КОВИД-19-ийн эсрэг "Pfizer-BioNTech" вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарих тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргав. 

АНУ тэргүүтэй зарим оронд тус вакциныг 6 сараас дээш насны хүмүүст тарьж буй бөгөөд АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн байна. 

"Хүүхдээ хүнд хэлбэрийн ковид-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлж вакцинд хамруулна уу" гэж ЭМЯ-аас мэдээллээ.