О.Батбаяр: Халдварлах чадвар өндөр байгаа  "Омикрон" ВА5 хувилбарын эзлэх хувь 80-90 хувьд хүрэх магадлалтай /LIVE/

О.Батбаяр: Халдварлах чадвар өндөр байгаа "Омикрон" ВА5 хувилбарын эзлэх хувь 80-90 хувьд хүрэх магадлалтай /LIVE/

ЭМЯ-наас коронавирусийн “Омикрон" хувилбарын тав дахь давлагаа эхэлсэн тухай мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Омикроны ВА4, ВА5 хувилбараас үүдэлтэй халдварын тоо дэлхий даяар нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Хөрш Хятадад ч өсөх хандлагатай байна.

ВА4, ВА5 хувилбаруудын шинж тэмдэг ижил боловч ВА5 хувилбарын халдварлах чадвар өндөр байна. Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай.

ВА4, ВА5 нь омикроны сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбар гарах орон зай байгааг эрдэмтэд анхааруулж байна. Энэхүү давлагаа нь улс орнуудад 2-3 сар үргэлжилж байна. Хувилбаруудад эмзэг байгаа хүүхэд өндөр настнуудыг олон хүнд цугласан газраар явуулахгүй байхыг анхааруулж байна" гэв. 

ВИДЕО: