Б.Буянтогтох: Наадмаар 26 хүүхэд мориноос унаж, таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан /ВИДЕО/

Б.Буянтогтох: Наадмаар 26 хүүхэд мориноос унаж, таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан /ВИДЕО/

ЭМЯ-наас баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн салбарт ирсэн дуудлага мэдээлэл болон Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол саналын талаар мэдээлэл хийлээ.  

ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Буянтогтох “Баяр наадмын өдрүүдэд нийтдээ улсын хэмжээнд 1674 эх амаржиж, 1684 хүүхэд эсэн мэнд төрсөн байна. энэ хугацаанд осол гэмтлийн шалтгааны улмаас 96 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 15 тохиолдол нь зам тээвэр, 41 тохиолдол нь архины шалтгаан, 14 хордлого гэмтлийн болон бусад шалтгаанаар эндсэн байна. 8-11-ны өдрүүдэд 651 хүнд үзлэг хийгдэж, томуу ханиад 5 хувийг нь эзэлж байна. Мөн яаралтай тусламжийн тасагт нийтдээ 51614 хүн үйлчлүүлснээс хүүхэд 49.4 хувийг нь эзэлж байгаа юм. Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй үлдсэн 21 гэмтэлгүй байсан” гэлээ.

ВИДЕО: