ТУШААЛ: 12-17 насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцины “ГУРАВДУГААР ТУН”-нд хамруулах тушаал гарчээ

ТУШААЛ: 12-17 насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцины “ГУРАВДУГААР ТУН”-нд хамруулах тушаал гарчээ

Коронавирусийн эсрэг "Pfizer-BioNTech" вакцинд 12-17 насны хүүхдүүдийг хамруулах Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын тушаал гарчээ.

Тус тушаалд, “"Pfizer-BioNTech" вакцинаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг үндэслэн 12-17 насны хүүхдийг 2 дугаар тунг хийлгэснээс хойш 5 сарын дараа нэмэлт тунгаар вакцинжуулах арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулсугай” гэжээ. Мөн Л.Энхболд сайд энэхүү тушаалаараа “коронавируст халдварын эсрэг “Комирнэти” вакцин хийхэд 12-17 насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас авах зөвшөөшрлийн хуудсыг хавсралтаар баталсугай” гэжээ.

Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын тушаал

Тушаалын хавсралт