Уналт таталтын эсрэг эмийг манай улс татан авчээ

Уналт таталтын эсрэг эмийг манай улс татан авчээ

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлаар нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна. Энэ дагуу Герман улсын Desitin үйлдвэрлэгчийн уналт таталтын эсрэг 9 нэрийн эмийг энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр "Нью ремеди" ХХК импортолжээ.

Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулсан.  Энэ хүрээнд уналт таталтын эсрэг 10 эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахаар болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байв. Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж байгааг мэдээлж байгаа юм. Энэ талаар Time.mn сайт мэдээлжээ.