"Сургуульд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь ташаа мэдээлэл

"Сургуульд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь ташаа мэдээлэл

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр 5-11 настай хүүхдийг коронавирусийн эсрэг вакцинд хэрхэн хамруулах талаар ЭМЯ-наас мэдээлэл өгчээ. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Олон нийтийн дунд хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхээс зөвшөөрөл авахгүйгээр хийж байна гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор  ЭМЯ-наас өгч буй тайлбарыг товч танилцуулъя.

2022 оны наймдугаар сарын 1-нээс эхлээд 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулна. Ингэхдээ  зайлшгүй эцэг, эхийн сайн дурын буюу эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд үндэслэж вакциныг хийх талаар тус яамнаас мэдээлж байна. "Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр вакцин хийж байна", "Хичээл сургуульд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь худал, ташаа мэдээлэл юм" гэлээ.