БШУЯ: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтийг наймдугаар сарын 10 хүртэл хүлээн авна

БШУЯ: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтийг наймдугаар сарын 10 хүртэл хүлээн авна

Хүүхэд харах үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох материалаа долдугаар сарын 28-наас 8-р сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргах боломжтой аж.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө