Сүүлийн 24 цагт коронавирусийн 333 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн 333 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 333 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 161 нь Улаанбаатарт, 172 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 942 186 боллоо. Батлагдсан тохиолдлын 516 206 (54.8 хувь) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 20 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1 810 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

Халдвар бүртгэгдсэн аймгууд

  • Архангай аймагт-17
  • Баян-Өлгий аймагт -2
  • Баянхонгор аймагт-3
  • Дархан-Уул аймагт -6
  • Дорноговь аймагт-35
  • Орхон аймагт-7
  • Өмнөговь аймагт-85
  • Сүхбаатар аймагт-1
  • Сэлэнгэ аймагт-2
  • Увс аймагт-4
  • Ховд аймагт 10 хүнээс халдвар илэрлээ.